УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Оюунлаг Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” сорилыг амжилттай зохион байгууллаа. Сорилд Хөвсгөл аймгийн 32 ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа 1500 орчим суралцагч хамрагдсан юм. Эхний шатны шалгаруулалт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон бол хоёрдугаар шатанд сургууль бүрээс шалгарсан 3-5 шилдэг сурагч буюу 112 хүүхэд шалгарч оролцлоо. Сорилд оролцогчид математик, физик, хими, биологи, монгол хэл, англи хэл, нийгэм судлал гэсэн судлагдахууны нэгдмэл агуулгыг гүйцэтгэсэн. Сорилын даалгаврыг шууд засалтын төхөөрөмжөөр засаж сурагчдад мэдээлсэн бөгөөд эхний зургаан байрт М.Энхбилэг, М.Эмүжин, Э.Тэмүүлэн, Б.Анужин, Б.Тэнгис, Б.Энхзул нар шалгарч сайдын нэрэмжит шагналын эзэд боллоо. Мөн сорилын хоёрдугаар шатанд шалгарсан шилдэг оролцогчдыг ч урамшуулсан юм.