ТАЙЛАНД УЛСАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ БИЙ БОЛГОХОД ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
ТАЙЛАНД УЛСАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ БИЙ БОЛГОХОД ТАЛУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Артают Срисамутыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндорхны төслийн ажлын албатай хамтран хөдөө орон нутагт хэрэгжүүлсэн “Туслах аж ахуйд суурилсан сургуулийн үдийн хоолыг хөгжүүлэх нь” төслийн үр дүнг сайшаан, цаашид үргэлжүүлэх саналтай байгаагаа талууд илэрхийлэв.

Мөн хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс, Тайландын Хаант Улс хооронд тэтгэлэгт хөтөлбөр бий болохоор санал солилцож ойрын үед хэлэлцээрийн төслийг солилцохоор тохирлоо.