“ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ЧУУЛГАН” САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 30 МЯНГАН ХҮН ОРОЛЦЛОО

A- A A+
“ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ЧУУЛГАН” САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ 30 МЯНГАН ХҮН ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган” салбар бүрд болж байна. Боловсролын салбар энэ хүрээнд “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хамтын санаачилга-шийдэл” чуулганыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 9 дүүрэг, 21 аймгийн 2300 сургууль, цэцэрлэгийн 30 мянган багш ажилтан оролцов.

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг дэмжиж ажиллахад мэргэжлийн онцлог, чиг үүрэг, нөхцөл байдал хэрхэн нөлөөлдөг талаар хэлэлцлээ. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд хүүхдийн эрх, хамгааллын талаар нэгдсэн ойлголттой байж хүүхдийн ялгаатай байдлыг ойлгодог, хүүхдийг хүндэтгэн, хамгаалдаг байхыг чухалчиллаа. Мөн зүй бус хандлагыг үл тэвчиж тэдэнд учирч буй бэрхшээлийг цааш уламжилдаг, нийгэм сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэхэд өөрийн хариуцсан ажил, албан тушаалын хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.