Төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүд хэрэгжинэ. Төрийн албаны зөвлөлөөс БШУЯ-ны нийт албан хаагчдад төслүүдийн танилцуулгыг хийв.
2020, 2021 онуудад хүний нөөцийн аудит, цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг төрийн албанд нэвтрүүлэх, ёс зүйн зөвлөл болон хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид, ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж аймаг, нийслэлийн түвшинд сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын болон ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх бодлогын баримт бичиг, арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсруулаад байна.
2022 онд сонгогдсон төрийн байгууллагуудад “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг хэрэгжүүлэх замаар төслийн туршин нэвтрүүлэлтийн үр дүнг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.