Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад зориулсан “Дэлхийн Монгол залуус” менторшип хөтөлбөр эхэллээ. Хөтөлбөр 2022 оны 5 дугаар сарын 01-нээс 6 дугаар сарын 1 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-аас зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөгч менторууд өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах чөлөөт хэлбэрийн яриа, ярилцлагуудыг долоо хоног бүр зохион байгуулж, “Ерөнхийлөгчийн илгээлт -2100” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагсдад хилийн чанадад суралцах, амьдрах талаарх суурь ойлголтыг менторууд өөрсдийн бодит туршлага дээр тулгуурлан өгөх юм.