“Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл 2019 онд эхэлж 5 аймгийн 25 суманд амжилттай хэрэгжиж байна. Төслийн явцын үр дүнг оролцогч талууд хамтран хэлэлцэж байна. 2023 он хүртэл үргэлжлэх төсөлд 6 мянган хүүхдийг хамруулна.
Өнөөдрийн байдлаар ESEL хөтөлбөрт 3200 хүүхэд хамрагдаад байна. Энтрепренер болон өсөлтийн сэтгэлгээгээ хөгжүүлж, багаар ажиллах, санхүү, бизнес төлөвлөлт, дижитал мэдлэг, хувь хүний ур чадвараа нэмэгдүүлж байгаа юм.
Иргэдийн дунд “Сумын шарк танк” гэж эчнээ танигдсан энэхүү уралдаанд 692 хүүхэд залуучууд баг болон оролцсоноос шалгуураа хангасан 57 бичил төсөл санхүүжилт авч, орон нутагтаа амжилттай хэрэгжиж байна. “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” уриа бүхий үндэсний семинарын үеэр талууд төслийн хэрэгжилтийн явц, дунд хугацааны үр дүнг танилцуулах юм. Түүнчлэн, цаашид төслийн тогтвортой байдлыг хангах, үндэсний бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах боломжийг эрэлхийлж байна.