БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Боловсролын салбарын төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд анхан шатны нэгж дээр төсвийг хамт олны оролцоотой төлөвлөх, хуваарилах, зарцуулах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгөх уулзалт өнөөдрөөс эхэлж байна.

Батлагдсан төсөв, хувьсах зардлыг үр дүнтэй зарцуулахдаа

-Хичээл практикийн зардал

-Эрүүл мэндийн үйлчилгээний зардал

-Багшийн тасралтгүй хөгжлийн зардал

-Дата хэрэглээний зардал зэргийг хэрхэн тооцох, хуваарилах, олгох талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Дундговь аймгийн багш нарын нэгдсэн уулзалтын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан төсвийн шинэчлэлээс гадна хуулийн өөрчлөлт, бодлогын гол шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийсэн юм.

Дундговь аймаг ерөнхий боловсролын 19 сургуультай. Энд мянга орчим багш ажилтан ажиллаж, 8600 сурагч суралцаж байна. Харин аймгийн хэмжээнд 22 цэцэрлэгт 2200 хүүхэд суралцаж байгаа бол 400 гаруй багш ажилтан ажилладаг.