Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийг хуваарилах, төлөвлөх, зарцуулах чиглэлээр Говь-Алтай аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, мэдээлэл өглөө.
Боловсролын салбар төсвийн шинэчлэлийн хүрээнд:
-Сургуулийн санхүүгийн эрх мэдэл
-Хувьсах зардал
-Сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл
-Сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог шинэчилсэн.
-Хувьсах зардлын тухайд багшийн эрүүл мэндийн үйлчилгээ, дата хэрэглээний зардал, хичээл практикийн зардал, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн зардлыг тусгаж, багш нар үүнийг хэрхэн төлөвлөх, зарцуулж оролцох аргачлалд аймгийн багш, удирдлагууд суралцлаа.
Говь-Алтай аймагт 31 цэцэрлэг, 28 ерөнхий боловсролын сургууль, МСҮТ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 1000 гаруй багш ажилладаг. Эдгээр багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах санхүүгийн асуудлыг шинэчлэлийн хүрээнд шийдвэрлээд байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Говь-Алтай аймгийн багш нартай уулзах үеэрээ хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх томоохон бодлогын асуудлын талаар ярилаа. Мөн багш нарыг цахим технологи ашиглаж, оролцоогоо нэмэгдүүлэх, XXI зууны ур чадварт суралцах цаг үеийн шаардлага тулгарч буйг онцлон хэлэв.