ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТӨСВИЙНХӨӨ 30 ХУВИЙГ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЗАРЦУУЛДАГ

A- A A+
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ТӨСВИЙНХӨӨ 30 ХУВИЙГ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЗАРЦУУЛДАГ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ бүх шатны боловсролын байгууллагаар орж, багш, сурагчидтай уулзлаа. Тодруулбал,

-1 дүгээр цэцэрлэг

-2 дугаар цэцэрлэг

-1 дүгээр сургууль

-2 дугаар сургууль

-3 дугаар сургууль

-4 дүгээр сургууль

-Хантайшир-эрдэм цогцолбор сургууль

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

-Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны сургуулиудаар орлоо.

Цэцэрлэг, сургуулийн удирдлагууд өргөтгөл, барилгын засварын асуудал тулгамдаж буйг хэлж байсан. Гэвч уг асуудал хуулиараа орон нутгийн удирдлагад шилжээд байгаа. Дэд сайд цэцэрлэг, сургуулиудад тулгамдаад байгаа асуудлыг Говь-Алтай аймгийн Засаг даргад танилцуулж, анхаарч өгөхийг хүслээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга орон нутгийн төсвийнхөө 30 хувийг боловсролын салбарт оруулж байгааг онцолсон юм.

Аймгийн тухайд нэг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Нийт 400 орчим оюутан суралцдаг. Эдгээр оюутны тоог цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. МСҮТ-ийг түшиглэн цэцэрлэг, сургуулийн ширээ сандал хийж, нийлүүлэх, үдийн хоолоор хангах зэргээр ажиллах боломж бий гэдгийг багш нар хэлэв.

Говь-Алтай аймаг дахь Анагаахын ухааны сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, мөн багш нар судалгаа хийх боломжоор төр дэмжинэ. Харин сургуулийн зүгээс оюутнуудын тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлага байна. Тус сургуулийн хувьд өмнө нь 1000 гаруй оюутан хүлээн авч байсан туршлагатай.