ДОРНОГОВЬ АЙМАГ 2022 ОНЫГ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ БОЛГОЖЭЭ

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМАГ 2022 ОНЫГ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ БОЛГОЖЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн багш нартай уулзлаа. Уулзалтын үеэр:

-Хууль, эрх зүйн шинэчлэл

-Төсөв, санхүүгийн бодлого

-Хоцрогдлын оношилгоо, хоцрогдол арилгах төлөвлөгөө

-Боловсролын сэтгэл зүйч

-Орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болох

-Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт

-Ёс зүйн жил

-Багш сурагчдын холбосон medle.mn платформ зэрэг сэдвээр багц мэдээлэл хийв.

Дорноговь аймагт өнөөдөр 21 ерөнхий боловсролын сургуульд 15172 сурагч суралцаж, 1139 багш, ажилтан ажиллаж байна. Харин төрийн өмчийн 33, хувийн хэвшлийн 3, төмөр замын 6 гээд нийт 42 цэцэрлэгт 5804 хүүхэд хүмүүжиж, 749 багш, ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Аймгийн хэмжээнд:

-“Алтан зул” шилдгийн шилдэг багшийг 2 жил тутамд шалгаруулж 3 багшид орон сууц олгосон.

-“Дорноговийн хүүхдүүд Японд” хөтөлбөрийг 10 жил хэрэгжүүлж, Шизуока мужид ахлах ангийн 320 хүүхэд, 24 багш туршлага судалсан.

-“Хөрш орноосоо суралцъя” хөтөлбөрийн хүрээнд Эрхүүгийн Багшийн Их сургуульд 2016-2020 онуудад 125 багш сурагч, 24 оюутныг богино хугацаагаар урьж ажиллуулсан.

-Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд 105 багшийг өндөр үзүүлэлттэй компьютерээр хангажээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад Дорноговь аймаг 2019, 2020 онд 3-р байр, 2021 онд 2-рт эрэмбэлэгдэж, өмнөх оноос нийт оноо 15,3 хувиар ахисан байна.