Инновацын 7 хоног-2022 арга хэмжээ энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, өнөөдөр хаалтаа хийлээ. Эдгээр өдрүүдийн онцлох үр дүнгээс дурдвал:
-Инновацын гудамж
-“Шинэ сэргэлтийн инновац-2022” үзэсгэлэн
-Залуу судлаачдын “Эрдэм Хакатон” уралдаан
-Хөдөө аж ахуйн салбар дахь инновац ба хөрөнгө оруулалт уулзалт, хэлэлцүүлэг
-InnoNight арга хэмжээ
-“Гавал толгой” оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулалт
-Хөдөө аж ахуйн түншлэл хөрөнгө оруулалтын санамж бичиг
-“Инновацлаг ЖДҮ” арга хэмжээ
-“Gateway forum 2022” зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.
Хаалтын үеэр дараах оролцогч, төслүүдэд шагнал гардууллаа. Үүнд:
-Best paper award-2022 эрдэм шинжилгээний хурлын шилдэг оролцогчид
-“Эрдэм Хакатон” уралдааны шилдэг багууд
-“Гавал толгой” оюутны инновацын төсөлд шалгарсан багууд шагналаа гардан авлаа. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт үр дүнтэй ажилласан албан хаагч нар Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрдэмтэн, судлаачдад баяр хүргээд, бид гавал толгойтнуудаа ашиглаж, хөгжүүлж үндэсний инновацын тогтолцоог бий болгох ёстой. Инновац бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон ийм үед Монголыг инновацын хөндий болгох учиртай гэдгийг залуустаа хандан уриаллаа.