ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Ерөнхий боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тандах, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгоор Кембрижийн их сургуулийн зөвлөх баг, БШУЯ-ны ажлын хэсэг хамтран нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, багш бэлтгэх их дээд сургуулиудад ажиллалаа. Энэхүү тандалт судалгаагаар ерөнхий боловсролын салбарт

-Хөтөлбөр болон үнэлгээний аргачлал харилцан зохицол сайтай

-Багш нар идэвх, санаачилга их

-Сурагчдын төлөвшил, авьяас, ур чадвар өндөр

-Хичээлээс гадуурх үйл ажиллагааг хангалттай зохион байгуулдаг

-Хэлний мэдлэгээ сайжруулах хүсэлтэй сурагчид олон зэрэг давуу тал байгааг онцоллоо.

Харин:

-Хөтөлбөр сурах бичиг хоорондын уялдаа

-Сургалтын агуулга

-Боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо, залгамж чанар

-Сургалтын хэрэглэгдэхүүнийг чанаржуулах, хүртээмж

-Дараагийн шатны сургалтын байгууллагад суралцахад бэлтгэх зэрэг асуудлыг сайжруулах шаардлагатай талаар танилцуулж байна.

Кембрижийн ажлын хэсэг эцсийн байдлаарх дүгнэлтээ энэ намар ирүүлнэ. Урьдчилсан дүгнэлтүүд манай дотоодын үнэлэлттэй ойролцоо гарч байгааг БШУ-ы сайд хэлж байлаа. Намар гарах тайланд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлно.