ШУТИС ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

A- A A+
ШУТИС ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд 393,000 ам.долларын үнэ бүхий судалгааны лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Ингэснээр цахилгаан хангамжийн судалгааны лабораторитой болж байна.

Туршилт судалгаа хийх 8 ширхэг багаж, тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлж, багаж бүрд холбогдох суурилуулалт, сургалтыг зохион байгуулж ашиглалтад оруулан хүлээлгэн өгч байна. Эдгээр багаж, тоног төхөөрөмж нь үйлдвэрлэл, технологиор тэргүүлэгч улс орнуудад үйлдвэрлэсэн, дэвшилтэт технологи аж. Хэрэглээнд нэвтрүүлснээр манай улсад хийх боломжгүй байсан зарим туршилт, судалгааг ШУТИС-ийн лабораторид явуулах боломж бүрдлээ.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зорилго бол их сургуулиудын сургалт, судалгааны орчныг сайжруулах, дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий лабораториудыг байгуулж, туршилт судалгааг олон улсын түвшинд хүргэх юм.