ӨМНӨГОВЬ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ 9 ДҮГЭЭР САРЫН 1-НД АНХНЫ ЭЛСЭЛТЭЭ АВНА

A- A A+
ӨМНӨГОВЬ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ 9 ДҮГЭЭР САРЫН 1-НД АНХНЫ ЭЛСЭЛТЭЭ АВНА

Монгол Улсын Засгийн Газар ШУТИС-ийн харьяа сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Нийт 20 га талбайд байгуулах цогцолбор нь:

-Сургалтын бүс

-Суурьшлын бүс

-Оюутны чөлөөт бүс

-Олон нийтийн бүс

-Ногоон байгууламж

гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд хотхонд

-хичээлийн байрууд

-судалгаа инновацын төв

-спортын ордон

-оюутны дотуур байр

-эмнэлэг

-номын сан байх юм. Бүтээн байгуулалтын ажил энэ ондоо багтаж эхэлнэ.

ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн дээд сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан элсүүлнэ. Эхний ээлжинд

Уул уурхайн ашиглалтын технологи

Мэдээллийн технологи

Газрын тосны инженерЦахилгааны инженерийг энэ сургуульд бэлтгэхээр төлөвлөж байна. Эхний элсэгчид 9 дүгээр сарын 1-нээс Өмнөговь аймагт хичээллэж эхэлнэ.

Өмнөговь Технологийн дээд сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх анхны бөгөөд жишиг бүтээн байгуулалт байх болно. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх түвшний буюу цэцэрлэг-сургууль-коллеж-дээд боловсролын байгууллагын залгамж чанар, уялдаа холбоог хангаж ажиллах эхлэл ч эндээс тавигдаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх болно.