МУБИС-ийн докторант Дашдаваагийн Батхишиг “Лейцин-баялаг давталтат уургийн хувьсах сегментийн онцлог ба бүтцэд гүйцэтгэх үүрэг”, мөн МУИС-ийн докторант Балдоржийн Булгансайхан “Агаарын бохирдлын эх үүсвэрийг тодорхойлох болон бохирдлын агууламжийг урдьчилан таамаглах арга зүйн судалгаа” сэдвээр тус тус физикийн докторын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн дугуй зааланд болно.