Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна. Хурал нь “Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Хурлаар
- Сурлагын хоцрогдлыг нөхөх, суралцахуйн хямралыг даван туулах
- Боловсрол дахь тэгш байдал, хүртээмж, жендэрийн асуудал
- Дижитал шилжилт
- Дээд боловсрол, насан туршдаа суралцахуй
- Боловсролын эдийн засаг ба засаглал
- Боловсролын чиг хандлага /ESD, GCED, эрүүл мэнд болон сайн сайхан байдал/
- Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа ба боловсрол
- Өсвөр үе, залуучуудын суралцахуй болон ур чадварыг хөгжүүлэх
- Багшлахуй
- Боловсролын хяналт шинжилгээ, үнэлгээ гэсэн чиглэлүүдээр салбар хуралдаанууд явагдана.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын үеэр Тайландын Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхаж, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Шигэрү Аояги, ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга хатагтай Тамара Растовак Сиамишвили, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Комини, Тайландын боловсролын сайд нартай албан уулзалт хийж, Ази, Номхон далайн бүсийн сайд нарын Дугуй ширээний уулзалтад оролцоно.