Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Оюу Толгой” ХХК-ийн боловсон хүчин бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер Мелисса Шаненгангетэй уулзлаа.
Уулзалтын үеэр Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургууль байгуулах асуудлын хүрээнд ярилцлаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулах, ТЭЗҮ боловсруулах, санхүүжүүлэх, өндөр чадамжтай мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хоёр тал хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр харилцан тохиролцлоо.