ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 

A- A A+
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 

️"Боловсролын салбарын төсвийн шинэчлэл" уулзалт зөвлөгөөнийг Баян-Өлгий аймагт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, аймгийн ЗДТГ, БШУГ хамтран зохион байгуулж байна.

Уулзалт, зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны төлөөлөл 300 гаруй хүн оролцож байна.

Баян-Өлгий аймгийн Боловсролын салбар дахь зарим онцлох ажлаас...

"Аймгийн алсын хараа 2050" хөгжлийн бодлогын хүрээнд "Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий" дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна.

Төрийн үйлчилгээг боловсронгуй болгох удирдлага, менежментийн симуляц моделийг аймгуудаас анх удаа туршин хэрэгжүүлж байна.

"Эртэч Монгол" аянд 3 сарын турш 186 мянган хүн хамрагдаж, аймгаараа улсдаа 2 дугаар байранд ороход СӨБ-ын байгууллагууд манлайлан оролцлоо.

Төгсөх ангийн сурагчдаас сорилго авч, бага оноо авсан 180 сурагчийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх 1 сарын вакум эрчимжүүлсэн сургалтад хамруулж, аймгийн бүх шилдэг багш нараар хичээл заалгалаа.

2022 онд 4 багш зөвлөх багш мэргэжлийн зэрэг шинээр авснаар аймгийн хэмжээнд 7 зөвлөх багштай боллоо.