“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны яам, ТЕМАСЕК сан, Сингапурын Политехникийн сургууль хамтран Дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад 14 их, дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа юм.

"Чанарын баталгаажуулалт" хөтөлбөр нь сургуулийн чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын зорилго, зорилгодоо хүрэх стратеги төлөвлөгөө, чанарын менежмент, дотоод хяналт зэрэг үйл ажиллагааг цогцоор нь нэвтрүүлэх зорилготой. Сургалтаар үүний нэгэн адил дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг цогцоор нь судалж, үнэлгээ, дүгнэлт өгөх, чанар, өрсөлдөх чадварыг сайжруулж, тогтолцоог хэрхэн бэхжүүлэхийг багш нарт сургаж байна.

Дэлхийн дээд боловсролын стандартад нийцсэн “Чанарын баталгаажуулалтын тогтолцоо хөтөлбөр”-ийг 2020-2022 онуудад хэрэгжүүлсэн бөгөөд 26 мастер багш бэлтгэгджээ. Эдгээр мастер багш нар чанарын хяналтын соёлыг сургалтаар дамжуулан олгож байна.

Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцооны гарын авлагыг бэлтгэж байгаа бөгөөд их, дээд сургуулиуд үйл ажиллагаандаа ашиглах юм.