ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫГ САЛБАРЫН ЯАМ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

A- A A+
ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫГ САЛБАРЫН ЯАМ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Мэргэжлийн боловсролын салбарын олимп гэж нэрлэгддэг дэлхийн ур чадварын тэмцээнийг 1950 оноос эхлэн зохион байгуулах болсон. Энэ уралдаанд дэлхийн 86 орон оролцдог болж өргөжжээ. Манай Улсын тухайд 2015 оноос хойш тогтмол оролцож амжилтуудаа 3-5 байр ахиулсаар байна. Гагнуурын төрөлд дэлхийн рекордыг эзэмшдэг.

Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөх оролцогчдыг сонгохын тулд "Монгол ур чадвар" тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна. Гагнуур, мужаан, өрлөг, цахилгаан, тогооч, токарь зэрэг төрөлд төрийн болон хувийн сургуулийн багш одюутнууд Завхан, Ховд, Дорнод аймаг болон Налайх дүүргийн мэргэжлийн болон техникийн сургуулийн багш оюутнууд шалгарчээ.

Цар тахлын улмаас Шанхайд болох байсан энэ оны дэлхийн ур чадварын уралдаан цуцлагдсан байна. Тиймээс улс орнууд зохион байгуулалтад орж төрөл тус бүрээр нь улс орнууд зохион байгуулж байна. Манай үндэсний шилдгүүд маргааш Солонгосыг зорино.

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцон уралдаад өнгөрөх биш тэндээс технологи судлах, олон улсын жишиг, стандартыг өөрийн орны мэргэжлийн боловсролын салбарт нутагшуулах зэрэгт эксперт багш нарыг түлхүү анхаарахыг БШУ-ы сайд чиглэл болголоо. Олон улсаас судалсан туршлагадаа тулгуурлан энэ салбарт бопдлого боловсруулах, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах зэрэгт оролцоотой ажиллахыг урилаа.