Төсвийн шинэчлэл 2022 уулзалт 21 аймгаар зохион байгуулагдаж дууссан. Өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулийн 33.6 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж, суралцагчдын 47.7 хувь суралцаж, багш ажилтнуудын 39.5 хувь нь ажиллаж байгаа бол цэцэрлэгийн 47.7 хувь нийслэлд үйл ажиллагаа явуулж, хүүхдийн 45.3 хувь хүмүүжиж, багш ажилтнуудын 45.2 хувь нийслэлд ажиллаж байна.
Боловсролын салбарын эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нийслэлийн боловсролын салбарын багш, удирдах ажилтны менежмент, манлайлал, арга зүйн дэмжлэг чухал болох нь дээрх судалгаа, тоо баримтаас харагдаж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газрын бүтэц, орон тоог 2022 онд нэмэгдүүлж, боловсролын шинэчлэлийн бодлоготой уялдуулан хэлтэс, албадыг шинээр зохион байгуулсан.
Нийслэлийн цэцэрлэгүүдэд 2022 онд
• Багшийн тасралтгүй хөгжлийн зардал 528.1 сая
• Багшийн хичээл практикийн зардал 2130.7
• Багшийн эрүүл мэндийн оношилгооны зардал 528.1 сая
• Багшийн цахим хэрэглээний зардал 415.5 сая
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 2022 онд
• Багшийн тасралтгүй хөгжлийн зардал 2534.7 сая
• Багшийн хичээл практикийн зардал 7166.8 сая
• Багшийн эрүүл мэндийн оношилгооны зардал 1295.0 сая
• Багшийн цахим хэрэглээний зардал 2892.9 сая тус тус батлагдсан.
Багш нар 2023 оны төсвөө хамтран төлөвлөх, 2022 оны төсвөө хуваарилах, зарцуулахад оролцоно.
Өнөөдөр дээрх чиглэлээр багш нар дүүрэг тус бүрээрээ мэдээлэл сонсож, дадлага ажилд оролцож байна.