БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН САНСРЫН НИСЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
БШУ-Ы САЙД Л.ЭНХ-АМГАЛАН САНСРЫН НИСЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд БШУ-ы сайд хоёр улсын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг цохон тэмдэглэлээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ сансрын дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, монгол эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх талаар харилцан санал солилцсон. Энэ хүрээнд хоёр талын уулзалтуудыг зохион байгуулж, хамтарсан протокол гаргах чиглэлд ажиллаж буйг сайд онцлов.  

Монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэх, дараагийн хамтарсан нислэгийн талаар яригдаж буй нь таатай мэдээ байна. Энэхүү хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа сансрын нисэгч В.А.Жанибеков илэрхийлэв.