БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХЭРХЭН БУУЖ БАЙГАА ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

A- A A+
БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХЭРХЭН БУУЖ БАЙГАА ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн зарим суманд ажиллаж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 5, 6 дугаар сард боловсролын салбарын эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг таниулах уулзалт, сургалтыг 21 аймаг, нийслэлд зохион байгуулсан. Уулзалт, сургалтад цэцэрлэг, сургуулиа төлөөлж оролцсон багш, удирдлага, нягтлан бодогчид нэгж байгууллагадаа ирж өгсөн мэдээлэл, хэрэгжилтийг хэрхэн хангаж буй талаар багш нартай санал солилцлоо.

Багш нар боловсролын салбарт эхлүүлсэн цалин, урамшууллын бодлого бодитой дэмжлэг болж байгааг онцолж байлаа. Мөн багшийн ачааллыг бууруулах, албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг хориглох зэрэг нь цаг үеэ олсон шийдэл болж байгаа талаар саналууд гарсан. Цаашид

-Сургалтын төлөвлөгөө дэх багш зохицуулах цагийг эргэж харах

-Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг илүү тодотгох

-Боловсролын мэдээллийн системийг илүү боловсронгуй ажил хэмнэсэн, үйлдлүүдийг цөөлөх хэлбэрээр шинэчлэх

-Их, дээд сургуулийн элсэлтээр шалтаглан хуульд заагаагүй төлбөр хураамж авахыг хориглох

-Ковидын дараах хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал, анхаарал төвлөрөл зэрэг асуудалд цогцоор хандах

-Сурагчдын гар дээр хэрэглэгдэж байгаа сурах бичгүүд ялгаатай байгааг жигдлэх, эрүүл ахуйн шаардлага хангуулах, 1-2 дугаар ангийн сурах бичгийг улирлаар хэвлүүлэх, нэг багц сурах бичигтэй болгох

-Дотуур байрын хоолны мөнгийг нэмэх

-Бага ангийн монгол хэлний хичээлийн агуулгыг эргэж харах зэрэг нийтлэг саналуудыг хэлж, хариулт авлаа.