“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

A- A A+
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТӨЛӨӨХ ХАМТЫН САНААЧИЛГА, ТҮНШЛЭЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II (ТХБ-II) төслийн үндэсний чуулган өнөөдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2019-2022 оны хооронд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд энэхүү үндэсний чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн үндэсний чуулганыг “Төслийн оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх” сэдвийн хүрээнд хэлэлцүүлж байна.  

Хэлэлцүүлэгт ТХБ-II төслийн түшиц байгууллага-Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Төслийн орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага- Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, ЮНЕСКО-ийн үндэсний зөвлөл, Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг болон Техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн багийн гишүүн байгууллагууд оролцож байна.

Бүх түвшний хамтын ажиллагаа, түншлэлийг эрчимжүүлэх, дэлхий даяар хувьсаж буй боловсролын хэтийн зорилго, үүрэг амлалтыг тодорхойлох гэж байгаа энэ цаг үед Монгол Улсын зорилго, үүрэг амлалтыг тодорхойлоход санал өгөх, энэ чиглэлийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад чуулганы зорилго оршиж байгаа юм.