Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Франц улсад албан томилолтоор ажиллаж байна. Энэ сарын 28-30-ны өдрүүдэд Парис хотноо "Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" чуулганыг ЮНЕСКО зохион байгуулж байгаа юм. Чуулганд дэлхийн 140 орны боловсролын сайд болон албаны төлөөлөгчид, олон улсын хөгжлийн байгууллагынхан оролцож байна.
"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" үндэсний зөвлөгөөний салбар хэлэлцүүлгүүд энэ сарын 22-ноос манай улсад мөн зохион байгуулагдаж байгаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсад болж буй үндэсний хэлэлцүүлгийн эхний үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох чиглэлээр санал солилцож байна. Чуулганы үеэр ЮНЕСКО-ийн салбар байгууллагатай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцах болно.
"Хувьсан өөрчлөгдөж буй боловсрол" үндэсний зөвлөгөөний нэгдсэн хуралдаан 7 дугаар сарын 5-ны өдөр болно.