ХАРЬЯА ГАЗРУУДЫНХАА ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЮНЕСКОГИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

A- A A+
ХАРЬЯА ГАЗРУУДЫНХАА ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЮНЕСКОГИЙН ДЭМЖЛЭГИЙГ АВАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Парис хотод ажиллах үеэрээ эхний уулзалтаа ЮНЕСКО-гийн Боловсролын олон улсын хороо буюу International Bureau for Education-ны захирал Яао Ядотой хийлээ.

Энэ уулзалтаар бүх түвшний боловсролын байгууллагын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, хоорондын уялдаа холбоо, нийцлийг хангах талаар санал солилцлоо. Монгол Улс 2024 онд хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалт хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон МУБИС-ийн хөтөлбөр, менежментийг сайжруулахад чиглэсэн сургалт зохион байгуулах, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.