Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын Комисс “The Education Commission” байгууллагын гүйцэтгэх захирал Лизбет Стийртэй Парис хотод уулзлаа. Энэ байгууллага нь буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад ковидоос үүдэлтэй боловсролын санхүүжилтэд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг байна. Боловсролын салбарын үр дүн, хүрэх үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилгоор санхүүжилтийн шинэ механизмыг нэвтрүүлж байгаа талаараа хатагтай Лизбет танилцууллаа.
Монгол Улсын боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүгийн шинэ тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн талаараа сайд танилцуулаад тус комиссын санхүүгийн дэмжлэг нь зорилго, агуулгын хувьд манай бодлого, шинэчлэлтэй нийцэж байгааг онцоллоо. Тиймээс энэхүү санхүүжилтийг эхний ээлжинд авах орнуудын нэг мөн бөгөөд цар тахлаас үүдэлтэй боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ.