Дотоод хэргийн их сургуулийн докторант Дашдоржийн Мөрөн “Эрүүгийн процесст эд мөрийн баримтыг цуглуулах, бэхжүүлэх арга”, докторант Мөнхбаатарын Түмэннаст “Гарын үсэг магадлах шинжилгээ: онол, арга зүй” сэдвээр тус тус докторын зэрэг хамгаална.
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10:00-16:00 цагт их сургуулийн хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно.
Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ