Огноо: 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Зээлийн дугаар ба нэр: L3594-MON, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл
Гэрээний дугаар ба нэр: CW-19: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 18 дугаар сургуулийн 320 суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх
1. Монгол Улс нь Азийн хөгжлийн банк (АХБ)-наас “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү санхүүжилтийг хүлээн авсан бөгөөд уг хөрөнгөөр дээр дурдсан гэрээний төлбөрийг санхүүжүүлэх зорилготой болно. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
2. Боловсрол, шинжлэх ухааны яам (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчийг CW-19: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 18 дугаар сургуулийн 320 суудалтай өргөтгөлийн барилга угсралтын (“Ажил гэх”) ажлыг хийж гүйцэтгэх, дуусгах тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.
3. Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт (дотоодод зарлан мэдээлэх)-ыг АХБ-ны нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулах ба тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орны бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.
4. Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыгхангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:
- Сүүлийн 3 жилд амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 1.6 тэрбум төгрөгөөс доошгүй байна.
- Сүүлийн 3 жилд хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 1.6 тэрбум төгрөг байна.
- Барилга, хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:
- оны журмаар бол:
- 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт;
- 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл);
- 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
- 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
Эсвэл;
2017/2018 оны журмаар бол:
- БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил;
- БА-6.1 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
- БА-6.2 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
- БА-6.3 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь;
- БА-6.4 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн дотор инженерийн шугам, сүлжээний угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын хувьд барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажлын төрлийн аль нэг нь шаардлагатай.
Тусгай зөвшөөрлийг гадаадын тендерт оролцогчдоос авах шаардлагагүй болно. Гадаадын тендерт оролцогчид дээр дурдсан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэл, эсвэл (ii) туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно.
5. Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана:
Харилцах албан тушаалтан: Х.Баярнаадам, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн
Байгууллагын нэр: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл
Гудамж/байр: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер
Давхар/өрөө: 8 давхар /802 тоот/
Аймаг/хот: Улаанбаатар хот
Улс: Монгол улс
Утас: 976-77660888
Цахим шуудан: bayarnaadam@eduproject.mn
6. Монгол хэл дээр боловсруулсан тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь дээр дурдсан хаягт хандан энэ тухай албан хүсэлт гаргаж, үл буцаан олгох нөхцөлөөр 250,000 төгрөгийн төлбөрийг хийнэ. Төлбөрийн нөхцөл нь Төрийн сангийн 100900011858 тоот дансанд шууд шилжүүлсэн байна.
7. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минут-аас өмнө Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер барилга, 8 давхар, 802 тоот өрөөнд тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Tендерийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16:10 цагт нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.
8. Захиалагч нь тендерт оролцогчийн тендер бэлтгэх, хүргүүлэхтэй холбогдсон аливаа зардлыг хариуцахгүй.