КОЙКА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ИРЭЭДҮЙН ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

A- A A+
КОЙКА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ИРЭЭДҮЙН ЧАДВАРЛАГ ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА (БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг) хамтран 2022 онд боловсролын салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ё Хун, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, төсөл хэрэгжих их, дээд сургуулийн удирдлагууд болон бусад төлөөлөгчид оролцлоо.

КОЙКА нь энэхүү хэлэлцээрийн дагуу: 

  • Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах,
  • ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах,
  • ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван төслийг энэ онд шинээр эхлүүлнэ.
  • Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх КОЙКА болон GIZ-ийн хамтарсан төсөл
  • Монгол-Солонгосын Политехник Коллежийн “Хүчин чадлыг сайжруулах” төслүүдийг үргэлжлүүлнэ.

Монгол Улсад бүх түвшинд боловсролын системийг хөгжүүлэхэд чиглэсэн 60 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх анхны цогц хөтөлбөр болж байгаагаараа онцлог юм.    

Тодруулбал, КОЙКА нь ШУТИС, ХААИС-д “Миннесота төсөл”-ийг нэвтрүүлэн хот байгуулалт, ХАА-н салбаруудад чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын дээд боловсролын бодлого, тогтолцоог сайжруулах, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх болон технологийн гарааны бизнесийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх юм.

БШУЯ-тай хамтран үндэсний стандартад нийцсэн сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний удирдамж боловсруулах, ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулах, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн хүний нөөцийг хөгжүүлэх зэрэгт цогц дэмжлэг үзүүлж, үүгээрээ дамжуулан Монголын хүүхэд, залуусын эрүүл мэндийг дэмжихэд КОЙКА хувь нэмрээ оруулж байна.