ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Буцалтгүй тусламжийн дугаар ба нэр: G9208: Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл

Гэрээний дугаар ба нэр: W001: Сургуулиудын дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах барилгын засварын ажил (4 багцтай)

Багц 1- W001/1: Дархан-Уул аймгийн төвд 12-р сургууль, 7-р цэцэрлэгийн барилгын жижиг засварын ажил

Багц 2- W001/2: Дорнод аймгийн төвд 1-р сургууль, 8-р цэцэрлэгийн барилгын жижиг засварын ажил

Багц 3- W001/3: Дундговь аймгийн төвд Говийн ирээдүй сургууль, 3-р цэцэрлэгийн барилгын жижиг засварын ажил

Багц 4- W001/4: УБ хотын Сонгино-хайрхан дүүргийн 105-р сургууль, 253-р цэцэрлэгийн барилгын жижиг засварын ажил

1.         Монгол Улс нь Азийн хөгжлийн банк (АХБ)-аас Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү санхүүжилтийг хүлээн авсан бөгөөд уг хөрөнгөөр дээр дурдсан гэрээнүүдийн төлбөрийг санхүүжүүлэх зорилготой болно. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасны дагуу нэг эсхүл хэд хэдэн гэрээ байгуулахаар тендер ирүүлж болно. Тендерт оролцогчид нэгээс дээш гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд үнийн хөнгөлөлт санал болгохыг зөвшөөрөх ба уг үнийн хөнгөлөлтийг тендерийн маягтад тусгасан байна. АХБ-ны эрх бүхий байдлын шаардлагыг тендер шалгаруулалтад баримтална.

2.         Боловсрол, шинжлэх ухааны яам (“Захиалагч”) нь эрх бүхий тендерт оролцогчийг W001: Сургуулиудын дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах барилгын засварын ажил (4 багцтай) (“Ажил гэх”) ажлын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, дуусгах тухай битүүмжилсэн санал ирүүлэхийг урьж байна.

3.         Нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт (дотоодод зарлан мэдээлэх)-ыг АХБ-ны нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулах ба тендерийн баримт бичигт заасан эрх бүхий орны бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.

4.         Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шаардлагыг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно. Үүнд:

БАРИЛГЫН АЖЛЫН ТУРШЛАГА:

  • Сүүлийн 3 жилд амжилттай гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь

Багц 1- 93,000,000

Багц 2- 149,000,000

Багц 3- 99,500,000

Багц 4-135,000,000 төгрөгөөс доошгүй байх.

САНХҮҮГИЙН ШААРДЛАГА:

  • Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ

Багц 1- 186,000,000

Багц 2- 298,000,000

Багц 3- 199,000,000

Багц 4-270,000,000  төгрөгөөс багагүй байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ:

Барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хүчинтэй дараах (болон түүнээс дээш ангиллын) тусгай зөвшөөрлийн хуулбар:

  • БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухай барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил;

5.         Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандана: 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-1, 8 дугаар хороо

Сити Тауэр байр, 7 давхарт, 702 тоот

Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн нэгж

Худалдан авалтын ажилтан Ж.Жижгээ

Утас: 77110494

Мейл хаяг: jijgee.siep@gmail.com

6.         Монгол хэл дээр боловсруулсан тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь дор дурдсан хаягт хандан энэ тухай албан хүсэлт гаргаж, үл буцаан олгох нөхцөлөөр 150,000 төгрөгийн төлбөрийг хийнэ. Төлбөрийн нөхцөл нь Төрийн сан банкны 100900011789 ТХБДТөсөл MON-9208 /ҮАЗ/ тоот дансанд орсон шууд шилжүүлгийн баримт байна.

7.         Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-1, 8 дугаар хороо, Сити Тауэр байр, 7 давхарт, 702 тоот, Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн нэгжийн байранд тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусмагц тендерийг нэн даруй нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.

8. Захиалагч нь тендерт оролцогчийн тендер бэлтгэх, хүргүүлэхтэй холбогдсон аливаа зардлыг хариуцахгүй.

Тендерийн баримт бичигтэй холбоотой мэдээлэл болон тодруулгыг дараах хаягаар авна.  

            Захиалагчийн хаяг: Боловсрол, шинжлэх ухааны яам

            Тендер хүлээн авах этгээд: Ж.Жижгээ, Худалдан авалтын мэргэжилтэн

            Байгууллагын нэр: Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл,

            Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байр

            Байгууллагын хаяг: Бага тойруу-1, 8-р хороо, Сити Тауэр байр

            Давхар ба өрөөний дугаар: 7 давхар, 702 тоот

            Хот/дүүрэг: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг

            Шуудангийн дугаар: 14200

            Улс: Монгол Улс

            Утас: 976-77110494

Цахим шуудангийн хаяг: jijgee.siep@gmail.com