БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөллийн нар өнөөдөр Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Хөшигийн хөндий дэх шинэ Зуунмод хотын төлөвлөгөөний нэг хэсэг болсон оюутны хотхоныг 500 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү ажлын зураг төсөв, ерөнхий төлөвлөгөөг ажлын хэсэг боловсруулж байгаа. Хотхоны ерөнхий төлөвлөгөөний хүрээнд дижитал их сургуулийн кампус хэлбэрээр хөгжүүлнэ. Дижитал их сургууль нь өндөр технологи болон мэдээллийн технологид суурилан боловсролын системд хувьсгал хийн, оюутан залуусын суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх гол зорилготой.
Дижитал кампус мэдээллийн систем, шинэлэг технологиудыг ашиглан орон зай үл хамааран суралцах, эрүүл, хариуцлагатай, амьдрах таатай орчин нөхцөлийг бий болгоно.
ДИЖИТАЛ КАМПУСЫН ОРЧИН НӨХЦӨЛ:
-Анги, танхим
-Лаборатори
-Судалгаа, шинжилгээний байр
-Оюутны байр
-Удирдлага, менежмент
-Нэгдсэн мэдээллийн систем
-Үзвэр үйлчилгээ
-Ресторан, хоол үйлчилгээ
-Зогсоол, бусад үйлчилгээ зэргээс бүрдэнэ.