АХМАДУУДДАА АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

A- A A+
АХМАДУУДДАА АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд ахмадуудаа хүлээн авлаа. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэл нар ахмадууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардууллаа.

Монгол Улсын хөгжил тэр дундаа боловсрол, шинжлэх ухааны салбарыг шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсан та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөрт талархан халуун баяр хүргэж буйгаа Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд хэлэв.