Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг Төрийн одон, медаль, гавьяат цолоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, ТНБД Л.Цэдэвсүрэн нар гардуулан өгөв.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Баатарын Замбал Хан-Уул дүүргийн 34 дүгээр дунд сургуулийн ахмад багш
- Эрхэмбаярын Дамдинсүрэн Монгол Улсын Их сургуулийн зөвлөх, профессор
- Цэвээндорж Амгалан Монгол Улсын Боловсролын их сургуулийн ахмад багш
- Палчингийн Балъяанжав Говь-Аймгийн Алтай хотын 1 дүгээр дунд сургуулийн ахмад багш
- Жанцангийн Чимэдрэгзэн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр дунд сургуулийн сургуулийн захирал, ахмад багш
- Лхаасүрэнгийн Дэмбэрэл Увс аймгийн Малчин сумын дунд сургуулийн ахмад багш
- Гүнчингийн Цолмон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн ахмад багш
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
Бямбажавын Шарбанди Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, мал зүйч-судлаач
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Цэрэнбалжир Цэвэгсүрэн Соёл урлагийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга
- Магсаржавын Гантуяа Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
- Жалчингийн Лхамжав Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулийн ахмад багш
- Халтарын Ганцэцэг БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах шинжээч
- Дэндэвийн Бямбадулам Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургуулийн ахмад багш
- Очирбат Янжмаа Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал
- Лодойдамбын Эрдэнэцэцэг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар дунд сургуулийн ахмад багш
- Балжиннямын Содончимэг Нийслэлийн 113 дугаар дунд сургуулийн орос, англи хэлний багш
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Батсүхийн Нарантуяа Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутны хөгжлийн арга зүйч
- Намсрайн Даваасүрэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн монгол хэл, уран зохиолын багш
- Балдангийн Байгалмаа Монгол Улсын Консерваторийн ёочин хөгжмийн багш, Үндэсний хөгжмийн тэнхимийн эрхлэгч
- Пэрэнлэйн Мөнгөнцэцэг Монгол Улсын Консерваторийн хуучрын мэргэжлийн багш
- Лхагвын Цэдэв “Очирт жинлүүр” ХХК-ийн сургалт хариуцсан менежер
- Чойжоогийн Сумъяасүрэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуулийн ажилтан
- Гэндэгийн Ундрал Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч
- Чүлтэмийн Юмжирдулам Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийн ахмад багш
- Дуламжавын Оюун-Эрдэнэ Нийслэлийн 155 дугаар дунд сургуулийн сургалтын менежер
- Лхагвын Чойжилмаа Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хятад хэлний тэнхимийн эрхлэгч, дэд профессор
- Баярын Энхжаргал Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн биеийн тамирын багш
- Цэдэвсүрэнгийн Самдан Юнескогийн дэлхийн өвийн боловсролын зөвлөх, ахмад багш
- Баатарын Болортуяа Баянзүрх дүүргийн 92 дугаар дунд сургуулийн захирал
- Янжмаа Энхтуяа Чингэлтэй дүүргийн 220 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
- Гантөмөрийн Буянтамир “Радиашн Контрол Менежмент” гадаад харилцааны менежер
- Бадарчийн Авирмэд Санхүү, эдийн засгийн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш
- Нармандах Болормаа Хан-Уул дүүргийн “Бяцхан монгол улирал цэцэрлэг”-ийн эрхлэгч
- Цэрэнчимэдийн Отгондалай Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулийн бага ангийн багш
- Лхагваагийн Дансранбавуу Мандах их сургуулийн багш
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Бат-Оршихын Бадарч Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Үндэсний урлагийн тэнхимийн ахлах багш
- Гомбодашийн Бүд-Од Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш
- Ганжуурын Амаржаргал Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн
- Ёгорын Цэнгэлмаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн ажилтан
- Баатарцолын Энхбаяр БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын шинжээч
- Жамганы Базарсүрэн Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийн ажилтан
ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН:
- Батаагийн Доржхуяг БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газрын ахлах шинжээч