“Мандах нар” цэцэрлэг Баянзүрх дүүрэгт 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тус цэцэрлэг 3 бүлэгт 50 хүүхдийг 280 мянган төгрөгийн төлбөртэйгээр хамруулдаг байжээ. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон, хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох болсонтой холбоотойгоор хамран сургах тойргийнхоо 20 хүүхдийг нэмэлтээр хүлээн авч энэ хичээлийн жилд 70 хүүхдийг сургах гэж байна.
Мандах нар цэцэрлэгт ажлын хэсгийн гишүүд ажиллах үеэр цэцэрлэгийн эрхлэгч өөр салбар байгуулах боломжтой тухайгаа дуулгаж байлаа. Хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа өргөтгөн, салбар, сүлжээ цэцэрлэг байгуулбал хувьсах зардал, хоолны мөнгө олгох, багш боловсон хүчнээр хангах боломжтой юм.