НУТГИЙН БУЯН КОМПАНИ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН НЭГДҮГЭЭР ДАВХАРТ ЖИШИГ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ

A- A A+
НУТГИЙН БУЯН КОМПАНИ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН НЭГДҮГЭЭР ДАВХАРТ ЖИШИГ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ

Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн зориулалттай байрыг улсад худалдах сонирхолтой 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Эхний барилга нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа Хилл Форд компанийн 3 давхар барилга. Тус барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээ, хоёрдугаар давхарт цэцэрлэг, гуравдугаар давхарт сургалтын төв байгуулах зориулалтаар барьжээ. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг барилгатай танилцаад бүхлээр нь цэцэрлэгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна. 1500 м2 талбай бүхий тус барилгыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авбал 250 хүүхэд цэцэрлэгтэй болох юм.

Харин дараагийн барилга нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо буюу Яармагийн замын урд хэсэгт баригдаж байгаа "Нутгийн буян" компанийн хоёрдугаар ээлжийн орлн сууцны хороолол. Барилгын зураг төсөл боловсруулахаас эхлээд нэгдүгээр давхартаа цэцэрлэг оруулахаар төлөвлөжээ. 550 м2 талбай бүхий тус барилгад 120 хүүхэд хүлээн авч 4 бүлэг хичээллүүлэх боломжтой. Цаашид барих барилгуудынхаа нэгдүгээр давхарт энэ мэтээр цэцэрлэгийн зориулалттай талбай гаргах бүрэн боломжтой юм байна.