Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг "Цонбон тоосго" ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа.
Тус хорооны сургуулийн өмнөх насны 1 111 хүүхэд хамран сургах тойргийн 162, 11, 242, 87 цэцэрлэгүүдэд хамрагдаж байсан бөгөөд тус 13 дугаар цэцэрлэг 240 хүүхдийг хамруулна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Вивазоне ХХК гүйцэтгэж, 2022 оны 7 дугаар сард барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллалаа.
Уг барилга ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баруун салааны хүүхдүүд Улсын цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байна.