ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

A- A A+
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэн та Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандарттай танилцаж, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ 7-р сарын 28-наас 8-р сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргана уу.