Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд:
-Цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх
-Цэцэрлэгийн зориулалтаар барилга худалдан авах
-Шинэ цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Нэгдсэн зохион байгуулалтын дараа 25 орчим мянган хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлээд байна.
Хүртээмж сайжирч байгаатай холбоотойгоор багш боловсон хүчнийг бэлтгэж байгаа бол бэлэн болсон байруудад:
-Засвар үйлчилгээ хийх
-Тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслээр хангах
-Тавилга хэрэгсэл, ширээ сандал нийлүүлэх
-Тоглоомын хангалт хийх зэрэг ажлууд эхэлж байна.
Тиймээс БШУЯ-ны санхүү, хөрөнгө оруулалтын газрынхан 30 орчим байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан үүсээд байгаа нөхцөл байдал, хамтран ажиллах боломжийг танилцууллаа. Чанартай тоног төхөөрөмж, тоглоом хэрэгслийг богино хугацаанд нийлүүлэх талаар энэ уулзалтын үеэр санал солилцсон байна.