“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД БАГА БОЛОВСРОЛЫГ ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЭЗЭМШИЖ БАЙГАА II-V АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ЖИШИГ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА, ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТРИЙН ЭХ БЭЛТГЭХ, ХЭВЛЭН НИЙЛҮҮЛЭХ
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-аас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуульд бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа II-V ангийн сурагчдад зориулсан “Монгол хэлний хичээлийн жишиг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гарын авлага, дасгал ажлын дэвтрийн эх бэлтгэх, хэвлэн нийлүүлэх /цаашид бараа гэх/ ажлыг гүйцэтгэх сонирхолтой байгууллагуудыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
• Үнийн саналыг зөвхөн төгрөгөөр ирүүлнэ.
• Үнийн саналд эх бэлтгэл, (дизайнер, зураачийн хөлс) хэвлэн нийлүүлэх ажил багтана.
• Үнийн саналын хүчинтэй байх хугацаа санал авснаас хойш 30 хоног байна.
• Үнийн санал ирүүлэхдээ тухайн барааны тоо ширхэг болон нэр төрөл бүрд нэгж үнэ болон нийт үнийг 100 хувь санал болгоно.
• Үнийн хөнгөлөлтийг тусган санал болгож болно.
Захиалагч нь шаардлагад нийцсэн бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн үнийн санал ирүүлсэн нийлүүлэгчтэй гэрээ байгуулна.
Шалгарсан нийлүүлэгч нь гэрээ байгуулснаас хойш 45 хоногт багтаан үнийн саналд тусгасан бүтээгдэхүүнийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгнө. Үнийн санал авах материалыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
Үнийн санал (маягт 1)-ыг барааны техникийн тодорхойлолт (маягт 2), бүрдүүлэх материалын хамт битүүмжилж 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16:30 цагт нийтийн өмнө нээх бөгөөд нээлт хийх газрын хаяг нь дор өгөгдөв.
Үнийн саналын нээлтэд оролцогчид буюу тэдгээрийн төлөөлөгч оролцох эрхтэй.
Материал хүлээн авах болон үнийн саналын нээлт хийх хаяг:
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ХАРЬЯА
БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-10А,
Багшийн хөгжлийн ордон III давхарт, 304 тоот өрөө, Утас: 70123046
Дараах нэмэлт материалиудыг хавсралтаар ирүүлнэ.
Үүнд:
• Байгууллагын товч танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
• Сүүлийн 2 жилд энэ төрлийн бараа нийлүүлж байсан туршлагатайг нотлох 2-оос доошгүй гэрээний хуулбар;
• Барааг нийлүүлсэний дараа баталгаат хугацаанд гологдлыг арилгах, засвар үйлчилгээ үзүүлэх тухай албан мэдэгдэл.