2022 оны 2 дугаар улирлын байдлаар Боловсрол, шинжлэх ухааны яам болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар
Боловсрол, шинжлэх ухааны яам (цаашид “БШУЯ” гэх) болон сайдад ажлаа шууд хариуцан тайлагнадаг харьяа байгууллагуудад 2022 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 10549 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн байна.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 оны 2 дугаар улиралд 10549 өргөдөл, гомдол ирүүлснээс 25.8% нь цахимаар, 29.8% нь утсаар, 39.3% нь бичгээр, 5.1% нь биечлэн уулзсан байна.
Нийт 10549 өргөдөл, гомдол ирүүлснийг ангилж үзвэл хүсэлт 9658 буюу 91.6%, санал 276 буюу 2.6%, гомдол 549 буюу 5.2%, талархал 66 буюу 0.6% байна.
Хүснэгт. Ирүүлсэн өргөдөл, гомдлын агуулга.
№ |
Тоо |
Хувь |
Өргөдөл гомдлын агуулга |
1 |
4895 |
46.4 |
Лавлагаа, үнэлгээ, бүртгэл, элсэлтийн чиглэлээр |
2 |
4095 |
38.8 |
Оюутны зээл, тусламж, тэтгэлгийн чиглэлээр |
3 |
825 |
7.8 |
Хууль, дүрэм, ёс зүй, хүний нөөц, сургалтын чиглэлээр |
4 |
734 |
7.0 |
Хүний нөөц, нийгмийн баталгаа, санхүүгийн чиглэлээр |
Шийдвэрлэлт:
2022 оны 2 дугаар улиралд ирүүлсэн 10549 өргөдөл, санал, хүсэлтийн 10417 буюу 98.7 хувийг шийдвэрлэсэн дүнтэй байна. Шийдвэрлэгдээгүй 132 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.
- 2022 оны 2 дугаар улиралд Сайд, Дэд сайд болон яамны удирдлагууд Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Завхан, Увс аймгууд болон нийслэлийн бүх дүүрэгт ажиллаж, боловсролын салбарын төсвийн шинэчлэл, их, дээд сургуулийг цогцолбор хэлбэрээр орон нутагт байгуулах асуудлаар боловсролын салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр 1800 орчим иргэдтэй уулзан санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
- Яам болон төрөөс зохион байгуулсан зөвлөгөөн, уулзалтуудад оролцсон нийслэл, орон нутгийн 3000 гаруй иргэд, багш, ажилтнуудтай тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцов.
- 2022.06.13-ны өдөр сайд, ТНБД, холбогдох газар хэлтэс, харьяа байгууллагын дарга нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв дээр ажиллан боловсролын салбарын асуудлаар хандсан нийт 25 иргэнтэй биечлэн уулзаж, 27 иргэнтэй утсаар холбогдон өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Хэрэгжүүлсэн арга хэмжээ:
- Яаманд хандаж гаргасан өргөдөл, гомдлын явцыг иргэн өөрөө хянах тохируулгыг дотоод удирдлагын системд хийлээ. Өргөдлийг хүлээн авч, цахим системд бүртгэснээр линк, нууц код бүхий мэдээлэл иргэний гар утас, и-мэйл хаягт мэссежээр илгээгдэж, иргэн өөрийнхөө өргөдлийг хэзээ бүртгэсэн, хэнд шилжүүлсэн, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг бүрэн хянах боломжтой болсон.
- Өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор Эйбл софт ХХК-тай хамтран 11-11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг яамны дотоод удирдлагын системд бүртгэгдэхээр шууд холболт хийлгэж, өргөдлийн шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулсан.
- Иргэд, олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий 2 ажилтан шинээр авч ажиллуулж байна.
Цаашид:
- Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарна.
- Эрхэлсэн асуудлын чиглэлээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, журам болон яамнаас баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаандаа иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд агуулагдсан санал, санаачилгыг тусгахад анхаарна.
- Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн үзүүлэлтийг харгалзан ажиллана.