НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР...

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР...

Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141.023 хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34.486 хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Уг асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсэг нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ:

-Цэцэрлэгийн удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх

-Цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах

-Шаардлага хангасан байр түрээслэж авах

-Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх

-Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах

-Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох

-Цомцог гэр төслийг хэрэгжүүлэх

-Хүүхэд харах үйлчилгээг дэмжих зэрэг хэдэн хэдэн чиглэлд анхаарч ажиллав.

Эдгээр ажлын үр дүнд:

  • 2022.09.01-ний байдлаар-26643 хүүхэд
  • 2022.12.31-ний байдлаар-7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна.