​​​​​​​БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ 31 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АШИГЛАЛТАД ОРСНООР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮЧИН ЧАДАЛ 1940 ОР, СУРГУУЛЬ 3240 СУУДЛААР НЭМЭГДЭНЭ

A- A A+
​​​​​​​БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БУЙ 31 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АШИГЛАЛТАД ОРСНООР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮЧИН ЧАДАЛ 1940 ОР, СУРГУУЛЬ 3240 СУУДЛААР НЭМЭГДЭНЭ

Баянзүрх дүүргийн удирдлагууд цэцэрлэг, сургуулийн хүртээмж, шийдлийн талаар тус дүүргээс сонгогдсон гишүүд болон БШУ-ы сайд, дэд сайд холбогдох албаныханд мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүрэг өнөөдрийн байдлаар сургуулийн насны 87605, цэцэрлэгийн насны 35277 хүүхэдтэй. Дүүргийн хэмжээнд 254 боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүрэгт жилд 1730 хүүхэд шилжилт хөдөлгөөнөөр нэмэгддэг байна. Өдөр ирэх бүр нэмэгдэж буй эдгээр хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дүүрэг, нийслэл, БШУЯ, УИХ-ын түвшинд хамтран ажиллаж байгаа юм.

Дүүрэгт хэрэгжүүлж буй нийт 31 бүтээн байгуулалт ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүчин чадал 1940 ор, сургуулийн хүчин чадал 3240 суудлаар нэмэгдэнэ.

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэг есдүгээр сарын 1-ээс өмнө:

-Төрийн бус өмчийн 98 цэцэрлэгт 5514 хүүхдэд хувьсах зардал нэмэгдүүлэх

-10 цэцэрлэгт 19 бүлэг нэмэгдүүлж 1221 хүүхэд авах

-Монгол-Японы эмнэлэг 100 хүүхдийн байгууллагын цэцэрлэг ажиллуулах

-5 гэр цэцэрлэгт 8 бүлэг ажиллуулж, 200 хүүхэд авах

-Түрээсийн 32 байранд 102 бүлэг ажиллуулж, 3000 хүүхэд цэцэрлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Харин есдүгээр сарын 1-нээс хойш:

-5 байршилд нэг давхрын барилга худалдан авч 500 хүүхэд, бие даасан таван объектод 982 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулах

-4 хороонд өргөтгөлийн барилгад нийт 780 хүүхдийн цэцэрлэг байгуулах

-5 байршилд 500 хүүхдийн цомцог гэр ажиллуулах

-Хүүхэд харах үйлчилгээгээр 43 төвд 600 хүүхдийг хамруулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.