Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд Монгол Улсын “Зөвлөх багш” нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, 2022-2023 оны хичээлийн жилийн бодлого, зорилт, хэрэгжилтийн талаар ойлголтоо нэгтгэх, сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөний хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ-ЗӨВЛӨХ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт, зөвлөгөөн болж өндөрлөлөө.
Зөвлөх багшийн зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн Зөвлөх мэргэжлийн зэрэгтэй багш, удирдах ажилтан, БШУГ, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн нийт 846 хүн оролцов.
Зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БЕГ-ын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нарын албаныхан оролцсон юм. БШУ-ы сайд зөвлөх багш нарт хандаж хэлсэн үгэндээ боловсролын салбарын шинэчлэлийг манлайлагч гол хүмүүс нь зөвлөх багш нар гэдгийг тодотгов. Мөн тэднээс энэ хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарыг хүслээ.