УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хичээлийн жилийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр:
-Цэцэрлэгийн хүртээмж
-Гурван ээлжид шилжих сургууль
-Боловсролын салбарын хөрөнгө оруулалт
-Сурах бичгийн хангалт
-Дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрөл зэрэг асуудлаар товч тайлбар өгсөн юм.
Мөн энэ үеэр байнгын хорооны гишүүд:
-Үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт
-Ариун цэврийн байгууламжийн ажлын явц
-Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилт
-Дээд сургуулиудын хамтарсан хөтөлбөр зэрэг сэдвээр тодруулж асуун тайлбар мэдээлэл авлаа.