Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтнууд хичээлийн жилийн эхэнд зөвлөлдөж байна. Зөвлөгөөний бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос гадна:
-Баруун бүс- Ховд аймагт
-Хангайн бүс-Өвөрхангай аймагт
-Төвийн бүс- Дархан-Уул аймагт
-Зүүн болон говийн бүс-Дорнод аймагт зохион байгуулж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, сургалтын чанар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ зөвлөгөөний зорилго оршиж байна.
Зөвлөгөөний үеэр:
-Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжлийн чиг хандлага
-Шинэ сэргэлтийн бодлого-ажлын байр-мэргэжилтэй ажилтан
-Мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо
-Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал
-Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт
-Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил
-Түншлэл ба ажлын байран дээрх сургалт гэсэн сэдвүүдээр илтгэлийг хэлэлцүүлж байна.