Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “19.4.Судалгааны ажлын арга барил эзэмшсэн байдал, ур чадварынх нь түвшин, ажлын үр дүнг үнэлэх, зэрэг дэвийг ахиулах зорилгоор эрдэм шинжилгээний ажилтныг 4 жил тутамд аттестатчилалд хамруулах бөгөөд журмыг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. “ гэж заасны дагуу Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмын төслийг боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
Саналаа munkhtuya@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.