ТАНИЛЦУУЛГА

A- A A+
ТАНИЛЦУУЛГА

“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” гэж зорилт болгон дэвшүүлсэн.

Боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүрэгт насан туршийн болон албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.” гэж заасан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Хөтөлбөр батлах тухай” тушаалаар “Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөр” -ийг баталсан.

Тиймээс “Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулах журам”-ын төслийг танилцуулж байна.

 

Та бүхэн саналаа gereltuya@mecs.gov,mn хаягаар илгээнэ үү.

 

Үргэлжлэлийг нүүр хуудсан дээр дарж үзнэ үү