ТАНИЛЦУУЛГА

A- A A+
ТАНИЛЦУУЛГА

                  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн дөрөвдүгээр бүлэгт заасан сурч боловсрох эрхийг хангах хүрээнд бүх шатны сургалтын байгууллагад сургалтын хүртээмжтэй орчин бүрдүүлэх,  сургуулийн өмнөх, бага, дунд боловсролд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэх  зорилгоор “ Бүх шатны сургалтын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам”-ын төслийг та бүхэнд танилцуулж байна.

            Журмын төслийн боловсруулахдаа  Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт “Хувьсах зардлын дундаж нормативаар төсөв хуваарилах, санхүүжүүлэх аргачлал” болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны “Заавар батлах тухай” А/170 дугаар тушаалаар батлагдсан “Хичээл, сургалтын үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, хуваарилах заавар”-ын холбогдох заалтуудтай нийцүүлсэн болно.

            Журмын төслийн хоёрдугаар хавсралтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тохирох хэрэглэгдэхүүний жагсаалтыг жишиг байдлаар боловсруулсан.

 

            Та өөрийн саналаа gereltuya@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

 


Үргэлжлэлийг нүүр хуудсан дээр дарж үзнэ үү