ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛНЭ ҮҮ

A- A A+
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН 2022 ОНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛНЭ ҮҮ

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2022 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан, 2022 оноос өмнөх 2 жилийн хугацаанд нийтлэгдсэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/141 дүгээр тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам”-д заасан шаардлага хангасан бүтээл (ном)-ийг нэр дэвшүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн холбогдох материалыг дээрх журмын 3.3-д заасны дагуу бүрдүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны дотор Боловсрол, шинжлэх ухааны яамны 507 тоот өрөөнд, мөн tuul.b@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох материалыг журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Холбоо барих утас: 51 267131

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ИННОВАЦИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР